Бидний ихэнх нь Андерс Эриксоны судалгааны талаар сонсч байсан байх. Түүний судалгаанд “өөрийн салбартаа мэргэжилтэн болохын тулд 10 мянган цаг зарцуулах хэрэгтэй” тухай өгүүлдэг. 

Эриксоны хамтран ажиллагч Карнеги-Меллоны Их сургуулийн профессор Жон Хейс 1685-аас 1900 он хүртэлх хугацаанд үүссэн хөгжмийн бүтээлүүдийг судалжээ. Тэрээр “Хүн хөгжим сонирхож эхэлсэн цагаас хойш дэлхийн суут хүн болохын тулд хэдий хэр их хугацаа шаардлагатай вэ?” гэсэн асуултыг өөртөө тавьжээ.

Тэрээр голдуу симфони найрал хөгжим болон олны танил хүмүүсээр хүлээн зөвшөөрөгдсөн 500 бүтээлийг олжээ. Дараа нь Хейс хөгжмийн зохиолчдыг гайхалтай уран бүтээл бий болгохоос өмнө хэр удаан ажилласныг судалсан бөгөөд дараах дүгнэлтэнд хүрсэн. 500 бүтээлээс 497 бүтээл 10 жилийн хөдөлмөрийн дараа мэндэлжээ. Зөвхөн гуравхан бүтээл 8-9 жил ажилласны дараа бүтсэн байна.

10 мянган цагийн дүрэмтэй танилц:

1.     Цаг хугацаанд хандах хандлагаа өөрчил. Агшин зуур буюу долоон хоногт, нэг сарын дотор үр дүнд хүрэхийг бүү хүлээ.

2.     Өөрийгөө урамшуулахын тулд тодорхой нэг хугацаанд үр дүнд хүр, мэдэр. Жишээлбэл, та өөрөө өөрийнхөө бичсэн шалгуурын дагуу өөрийгөө дүгнэ.

3.     Сэтгэл хөдлөлийн мөчлөгийн өөрчлөлтийн талаар болон сэдэлжих түвшин хэлбэлздэг буюу синусоид муруйтай гэдгийг сана. Заримдаа бид өндөрт, эсвэл ангал руу орсон байдаг. Хэрэв сэдэл алга болсон бол таны зорилго сонирхолгүй болсон гэсэн үг биш. Магадгүй та хямралд орсон байж болно.

Бид “ангал руу” орсон буюу бүтэлгүйтвэл хэзээ ч амжилтанд хүрэхгүй, бүгдийг орхих цаг болсон хэмээн боддог. Энэ үед өөрийгөө тайтгаруулах арга олох хэрэгтэй. Жишээ нь, надад тусгай улаан цаас ашигладаг. Улаан цаасныхаа нэг дээр нь “Яагаад зорилгодоо хүрэх хэрэгтэй” тухай жагсаалт, нөгөө дээр нь “ТЭР зүйлийг би өөрийн болгосны дараа юу олж авах тухайгаа?”, гурав дахь дээр нь өөрийгөө урамшуулах хөгжилтэй зүйлс бичээрэй. Жишээлбэл, “Тийм ээ, хэцүү байгаа. Гэхдээ эцсийн үр дүнд санах зүйлтэй байх болно, тийм үү?”

Дональд Трампын хэлдэгээр “Танд ямар ч тохиолдолд бодох хэрэг гарна. Тиймээс яагаад нэгмөсөн томоор сэтгэж болохгүй гэж?” Хэрэв танд өөрийгөө (компани) бий болгоход 10 жил хэрэгтэй бол бүр их том зүйлд яагаад өөрийгөө дайчилж болохгүй гэж?

Таны өрсөлдөгчид цаг хугацаа өнгөрөх тусам марафоноос хасагдаж байгаа гэдэг бодлоор өөрийгөө тайтгаруул. Ингэснээр таны зовлон эргээд шагнал болон ирнэ.