Татварын алба иргэдээс  ирсэн өргөдөл гомдлын дагуу хяналт шалгалт хийж эхэллээ. Энэ хүрээнд томоохон худалдааны төв, захуудын үйл ажиллагаатай төлөвлөсөн шалгалж хийж байна. Шалгалт барилгын материалын дэлгүүрүүд төвлөрсөн 100 айл орчмоос эхэлжээ.

Бизнес эрхлэгчид голдуу төлбөрийн баримт авбал 10 хувийг иргэнээс нэмж нэхэмжилдэг эсвэл төлбөрийн системд холбогдсон боловч баримт өгдөггүй, хямдарсан бараанд НӨАТ-ын баримт өгөөгүй зэрэг зөрчил гаргасан байна.

Мөн НӨАТ төлөгч болсон ч хуулийн хугацаанд тайлангаа илгээдэггүй, зориудаар баримтын дүнг зөрүүтэй олгосон зөрчил илэрчээ. Үүнээс гадна хуулийн хугацаанд тайлангаа илгээдэггүй, зориудаар тоон дүнг зөрүүтэй олгосон зөрчил илэрсэн байна. Энэ тохиолдолд иргэнийг 150 мянган төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 1,5 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай ажээ. Тиймээс эдгээр аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг ирэх сарын дотор үйл ажиллагаагаа хэвийн болгох, бүгд НӨАТ-ын баримт өгдөг болохыг сануулсан байна.