Австралийн 102 настай иргэн Ирен О’Ши 4300 метрийн өндрөөс шүхрээр бууж, Гиннесийн номонд бичигджээ. Дэлхийн хамгийн өндөр настай шүхэрчин гэгдэж буй эмэгтэй Ирен О’Ши 1916 оны 5 дугаар сарын 30-нд төрсөн байна.

Ирен О’Шин анх удаагаа шүхрээр буусан нь энэ биш ажээ. Тэрбээр 2016 онд буюу 100 насныхаа төрсөн өдрөөр мөн шүхрээр буулт хийж байжээ. 

Гурав дахь удаагаа оролдоод үзэхээс айхгүй байна гэж О’Ши өмнө нь мэдэгдэж байсан аж. Шүхрээр цагт 220 км цагийн хурдтай нисэн буусныхаа дараа тэрбээр “бүх зүйл урьдын адил хэвийн байлаа. Ирэх жил дахиад үзэж магадгүй. Би 105 насыг зооглох хүртлээ үзэх болно" гэж ярьжээ. 

Дээд амжилт тогтоохын тулд бус мэдрэлийн эсийн өвчнийг судлан шинжлэхэд хандив цуглуулах зорилгоор энэхүү үсрэлтийг хийснээ 102 настай Ирен О’Шин хэлжээ.Түүний охин энэ өвчнөөр 67 насандаа таалал төгссөн байна.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Channelnewsasia