Сүүлийн үед иргэд брокер дилерийн компанудад хандаж  хувьцааны дансаа нээлгэх нь эрс нэмэгдэж тэр хэрээрээр хөрөнгийн зах зээл идэвхжээд байна.

Энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах болсонтой холбоотой юм. Мөн хөрөнгийн зах зээлд шинээр олон компаниуд хувьцаагаа гаргаж байгаатай ч холбоотой.

Гэвч иргэд дансаа нээлгэхдээ албан ёсны зөвшөөрөл бүхий ҮЦК хандах мөн зохицуулалтад хамаараагүй хувьцаа, бонд авч хохирол амсахаас сэргийлэхийг СЗХ сануулаад байна.

2018 оны хагас жилийн байдлаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хүрээнд Хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр 54 компани мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Эдгээрээс 37 компани 2018 оны эхний хагас жилийн тайлангаа зохих журмын дагуу ирүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 17 компани тайлангаа ирүүлээгүй байна.

Тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн оролцогчдын 22 нь андеррайтерийн үйл ажиллагааг дагнаж болон бусад тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаатай хавсран эрхэлж байна.

Иргэн та "Эрдэнэс тавантолгой" ХК 1072 ширхэг хувьцаaныхаа дансыг нээлгэхдээ зөвхөн эдгээр Үнэт цаасны компаниудад хандаарай.

Албан ёсны бүртгэлтэй ҮЦК-ийн жагсаалт