Дэлхийн хэмжээнд сургуулийн насны нийт хүүхдийн 11.5 хувь буюу 123 сая хүүхэд боловсрол эзэмшиж чадахгүй байна гэж НҮБ-ын Хүүхдийн сангаас өнгөрсөн Мягмар гарагт мэдээллээ. 2007 онд энэ үзүүлэлт 12.8 хувьтай байсан бөгөөд 10 жилийн хугацаанд дорвитой ахиц гарахгүй байгааг улс орнуудын засгийн газар болон олон улсын хамтын нийгэмлэгт анхааруулав.