Английн Честер эмнэлэгийн сувилагчийг 8 нярай хүүхдийн үхэлд буруутган баривчилжээ.

Тус эмнэлэгт 2015-2016 онд ээлж дараалан 15 хүүхэд эндсэн хэрэг гарсан байдаг. Уг хэргийг 2017 оны 5 дугаар сараас эхлэн мөрдөж эхэлжээ. 


Мөрдлөгөөр 28 настай Lucy Letby-г 8 нярай мөн 6 бага насны хүүхдийг санаатай хөнөөсөн гэж сэжиглэн өнгөрсөн оны долоодугаар баривчилсан ч нотлох баримт хангалтгүй тул түүнийг чөлөөлсөн юм.

Гэвч мөрдөн байцаалтын дүнд дахин нотлох баримтууд илэрч сувилагч дахин 3 хүүхдийн амь насанд хүрсэн нь батлагджээ.

Энэ мэдээ эмнэлэгийн ажилтнууд, хүүхдээ алдсан гэр бүлд маш хүнд цохилт болсон гэнэ.

Сувилагч бүсгүй хүүхдүүдийг хэрхэн хөнөөсөн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага хараахан өгөх болоогүй гэж мэдэгдсэн байна.