УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар “Учралын баяр” арга хэмжээ хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээгээр БНСУ-д урт удаан хугацаагаар ажиллаж, амьдарч буй монгол иргэдийг үр хүүхдүүдтэй нь уулзуулж тэдний бие биесээ санасан сэтгэлийг тайтгаруулдаг.

Харин энэхүү арга хэмжээнд хамрагдахын тулд 10-15 насны хүүхдүүд "Сайн уу? Ээжээ /Ааваа/” эссе бичлэгийн уралдаанд оролцох ёстой юм байна. Мөн эцэг эх нь БНСУ-ын Бусан хот, түүний харъяа дүүргүүдэд 5 ба түүнээс дээш жил албан ёсны виз, зөвшөөрлийн дагуу оршин сууж, ажиллаж амьдарч байх ёстой гэнэ.

Гадаад хэргийн яамны консулын газраас гаргасан судалгаагаар БНСУ-д 47 мянга гаруй Монгол иргэн албан ёсоор ажиллаж амьдарч байгаа аж. Эдгээр иргэн бүрийн ард 1-2 хүүхэд байгаа гэж тооцоход 90 мянга гаруй хүүхэд багачууд эцэг эхээсээ хол өсч хүмүүжиж байгаа гэж тооцож болох юм.