Даваа гарагийн өглөө Индонезийн нийслэл Жакарта хотоос 188 хүнийг тээвэрлэн хөөрсөн, агаарын тээврийн “Lion Air” компанийн нисэх онгоц далайд осолдсон тухай тус улсын засаг захиргаанаас мэдээлэв.

Индонезийн Зам тээврийн яамнаас мэдээлснээр, орон нутгийн цагаар өнөө өглөөний 6:20 цагийн орчимд хөөрсөн “Boeing 737”нисэх онгоцонд насанд хүрсэн 178 зорчигч, бага насны гурван хүүхэд, нисэх багийн долоон ажилтан байсан аж. Хөөрсний дараахан буюу ойролцоогоор 6:33 цагийн орчимд нисэх онгоцны холбоо тасарсан гэж тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа юм.

Агаарын тээврийн “Lion Air” компани нь 1999 онд байгуулагдсан бөгөөд 2000 оноос эхлэн дотоод болон гадаадын нислэг үйлдэж эхэлсэн ажээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Kyodo