21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн иргэдэд танилцуулан, хэлэлцүүлж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа агентлагуудын албан хаагчид есдүгээр сарын 1-нд хэлэлцлээ. Улс орон даяар явагдсан тус хэлэлцүүлгийн дүнд одоогийн байдлаар 10 мянга гаруй иргэн саналаа бичгээр ирүүлээд байгаа бөгөөд эдгээрийг нэгтгэх ажлыг УИХ-ын Тамгын газар хариуцан хийж байгаа юм.