Техникийн зах, сэлбэгийн худалдааг нэгтгэж Улаанбаатар хотын баруун хэсэгт, хуучин 22-ын товчоо орчим төвлөрүүлэхээр болсон. Бүтээн байгуулалтын ажил дуусч өнөөдөр нээлтээ хийжээ.  


  • Сэлбэг, хэрэгслийн 285 павилон 
  • 11,324 суудлын болонжийп автомашины худалдаа
  • 1,191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайтай
  • Авто эскпо явагдах цогцолборын  1 барилга, 
  • Үйлчилгээ оффисын 14 барилга
  • 42 км авто зам,
  • 8,7 га талбайд явган хүний зам, 
  • 1,438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 
  • 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 
  • 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байхаар төлөвлөсөн.

14 мянган автомашины зогсоолын талбайг хийж, талбайг бүрэн гэрэлтүүлэх хүчин чадалтай лед гэрэлтүүлэг, хянах камер байрлуулсан.

Гэвч өнөөдрийг хүртэл ганц ч автомашин байхгүй эзгүйтсэн бүтээн байгуулалт эзнээ хүлээсээр байгаа юм. Авто Худалдааны цогцолборт хөрөнгө оруулсан иргэдийн тө


лөөлөл өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж төрийн шийдвэрийг сануулсан юм. 

Хэрэв энэ шийдвэр шийдэлд хүрэхгүй бол хөрөнгө оруулсан иргэд тэмцэл хурц хэлбэрт шилжүүлнэ гэдгээ мэдэгдлээ. 

Хотын өмнөх дарга нарын шийдвэрээр барилгын материалын нэгдсэн төвийг Налайх дүүрэгт байгуулах, техникийн зах, сэлбэгийн худалдааг нэгтгэж Улаанбаатар хотын баруун хэсэгт, хуучин 22-ын товчоо орчим төвлөрүүлэхээр  дөрвөн жилийн өмнө шийдсэн байдаг.