Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болж буй.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг "Вакцины 2 тундаа хамрагдсан хүн бүрт 50 мянган төгрөгийн дэмжлэг олгоно. Хүн бүрийн амь нас, эрүүл мэнд, эдийн засгийн эрсдэл маш өндөр байгаа учраас 6-7 сард хэвийн амьдралын горимд оруулахын төлөөх багц аргаа хэмжээг авч байна." хэмээн жиргэжээ.

Улаанбаатарт хүнсний талон авдаг 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь вакцины эхний тунгаа ч хийлгээгүй байна. Мөн төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байгаагаас 80 гаруй мянга нь вакциндаа хамрагдаагүй байгаа аж.

Иймээс хүнсний талон, халамжийг олгохдоо вакцинд хамрагдсан эсэхийг нь харгалзан үзэхээр болжээ.