Ким Кардашиан өгзөгөөрөө алдартай бол түүний дүү Кайли нь уруулаараа олны анхаарлыг татдаг нь нууц биш. Ким дүүгээсээ илүү эрт нэрд гарсан боловч одоо Кайли бизнесийн салбар, загварын ертөнцөд толгой цохиж явна.

Дөнгөж 20 настай, залуу ээж түүний Кайли Косметик нь 2 жилийн өмнө 29 долларын уруулын будаг, харандаа худалдаалж эхэлснээс хойш 630 сая долларын борлуулалт хийжээ. 

“Форбес”-ын тооцооллоор нүдний тень, нүүрний өө дарагч зэрэг гоо сайхны бусад бүтээгдэхүүний борлуулалтыг  оруулаад 800 сая доллараар үнэлсэн байна. Тэрээр энэхүү компанийг 100 хувь эзэмшдэг.  

Кайли Женнер компанийн хөрөнгө дээр нэмээд телевизийн шоу, хувцасны брэндүүдийн сурталчилгааны орлогыг оролцуулаад татварын дараах дүнгээр тооцон 900 сая доллар болж буй. Энэ үзүүлэлтээрээ тэр Америкт өөрийн хүчээр баяжсан эмэгтэйчүүдийн жагсаалтын дөрөвт бичигдэж байгаа юм.Үүнээс гадна ирэх жилийн борлуулалтыг тооцвол тэрээр түүхэн дэх хамгийн залуу тэрбумтан болох ажээ. Энэ эрчээрээ түүний амжилт нь 23 настайдаа тэрбумтан болсон Фейсбүүк компанийн үүсгэн байгуулагч Марк Зүкербергийн амжилтыг эвдэж байгаа юм. 

Энэхүү амжилтанд сошиал медиа маш их түлхэц болж, өөрийн худалдан авагч фенүүддээ хүрэхэд хялбар болгосон гэжээ. Түүний бараг тэрбумын бизнес нь 7 бүтэн цагийн, 5 хагас цагийн ажилтнуудаас бүрддэг. Учир нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг Калифорни мужийн хувийн брэндүүдийн захиалгаа үйлдвэрлэдэг Seed Beauty хариуцдаг ажээ. Харин борлуулалтыг онлайны сүлжээ борлуулагч Shopify, PR, санхүүгийн асуудлыг түүний ээж Женнер хариуцаж, компанийн менежментийн зардалд ашгийн 10 хувийг авдаг байна. Женнер Инстаграм, Снапчат зэрэгт бүтээгдэхүүнээ танилцуулж, удахгүй худалдаанд гарах гэж байгаа бүтээгдэхүүний бичлэг, нээлтийн мэдээллүүдээ оруулдаг. Кайли одоогоор 110 сая дагагчтай, дийлэнх нь залуухан охид бүсгүйчүүд байдаг. 

https://www.forbes.com/sites/forbesdigitalcovers/2018/07/11/how-20-year-old-kylie-jenner-built-a-900-million-fortune-in-less-than-3-years/