Мари Кондогийн "Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид" номыг уншиж, хувцасны шүүгээгээ цэгцлээгүй үлдсэн эзэгтэй ховор байгаа байх. Тэгвэл одоо Кондогийн аргаас дутахааргүй үр дүнтэй Какейбо гэх зохион байгуулах тактиктай танилц. Кондогийнхоос юугаараа өөр юм гэж үү? Энэ залийг ашигласнаар та гэр орон дахь зай талбай биш, харин маш их мөнгө хэмнэх болно. 

Какейбо бол тэмдэглэл хөтлөх, санхүүгийн хянамгай байдлыг хослуулсан 100 гаруй жилийн дадал. Сар бүр та үзэг, дэвтэр бариад зарлага болон хадгалах мөнгөний зорилтоо хэрхэн биелүүлснээ бүргэдийн харцаар хянахыг хэлж байгаа юм. Ингэхдээ та дөрвөн зүйлд онцгойлон анхаарах хэрэгтэй. 

Нэг дүгээрх нь амин хэрэгцээ буюу түрээс, лизинг, эм тариа, хүнс хоол. Хоёр дахь нь зайлшгүй бус хэрэгцээ буюу гадуур хооллох, шинэ хувцас авах. Гурав дугаарх нь соёлын хэрэгцээ буюу Netflix түрээслэх, гадуур кино, тоглолт үзэх. Хамгийн сүүлчийнх нь нэмэлт хэрэглээ буюу төрсөн өдрийн, байрны найрны, хуримын бэлэг гэх мэт зүйлс. 

Дүрэм их энгийн. Та өөрөөсөө дөрвөн л асуулт асуух хэрэгтэй. "Надад хэр их мөнгө байгаа вэ?", "Би хэр их мөнгө хадгаламждаа хиймээр байна вэ?", "Би хэр их мөнгө үрчихэв ээ?", "Зардлаа багасгах боломжтой юу?". Ингээд л боллоо. 

Хүүхдийн тоглоом шиг сонсогдож магадгүй ч үр дүнд нь та үнэхээр их мөнгө хэмнэж чадна. Үүнийг хэрэгжүүлж сурвал сард дунджаар цалингаасаа 35 хувь хүртэлх хувийг нь хурааж чаддаг гэсэн Японы эдийн засагчдын тооцоо бий.