Технологи нь бидний өдөр тутмын амьдралын алхам бүрийг эвдэж байна. Ухаалаг яригч, болон дуут туслахууд нь биднийг гэр орон, худалдааны газруудтай нүдэнд харагдахгүй харилцах боломжийг олгож байна. Ухаалаг гар утас нь зонхилох худалдааны төхөөрөмж болсон. Үзэгчид уламжлалт телевизээс татгалзан дижитал платформд шилжсээр байгаа гээд олон зүйлийг дурьдаж болно. 

Сүүлийн 10 жилд бараг бүх салбарууд дижитал технологийн нөлөөлөд автсан гэж болно. 2018 онд ч гэсэн илүү олон өөрчлөлтүүд бидний өдөр тутмын ажил амьдрал, бизнесүүдэд гарах таамаглал дэвшүүлж байна. Бизнес инсайдер сайтаас хийсэн судалгааны дагуу дараах таамгыг дэвшүүлсэнийг та бүхэнд хүргэе.

  • Крипто валют илүү түгээмэл хүлээн зөвшөөрөгдөх болно.
  • Google болон Apple нь ухаалаг чанга яригчаар Амазоныг сорих болно.
  • VR (виртуал бодит байдал)-ын зах зээлийн сэргэлт. 
  • Жинхэнэ өөрийн жолоодлоготой машины уралдаан.
  • Drone буюу нисгэгч камерны зохицуулалт хийгдэнэ.
  • Алибабагийн олон улсын өргөжилт явагдана.
  • Gen Z нь хэвлэл мэдээлэл, медиа компаниудын зар сурталчилгаанд голлох үүрэг гүйцэтгэнэ.
  • Төлбөрийн аюулгүй байдал хамгийн чухал асуудал болно.
  • Гэрийн ухаалаг технологиуд газар авна.



Эх сурвалж: Businessinsider