Хонь

Ерөнхий. Шинэ он гармагц та зогсоод, таны амьдрал таны төлөвлөсний дагуу хөгжиж, урагшилж байна уу, та зөв замаар явж байна уу гэдгийг нэг бодоод үзээрэй. Хэзээ нэгэн өдөр өөрийн амьдрал дахь хэрэгцээ, үнэ цэнэ зэргийг дахин дүгнэх үе ирдэг. Энэ бол тэр үе.

Хайр дурлал. Та өөрийн карьертаа хэт их анхаарал хандуулснаар хайр дурлалд цаг зав, сэтгэл зүрхээ зориулхаа больсон байна. Хэрэв та гэр бүлтэй бол гэр бүлээсээ холдож, хөндийрөх магадлалтай. Гэхдээ хэр маргаан хийж, салхад хүртэл асуудал хүндрэхгүй. Харин ганц бие хоньны ордныхон бизнесийн салбарт хүч үзэхэд амжилт олж болзошгүй.

Карьер. Ирж буй шинэ онд та шинэ бизнес эхлүүлж эсвэл мөрөөдөж байсан шинэ ажилд орход тохиромжтой. Тиймээс ай эмээлгүй, ирсэн боломжийг алдалгүй ашиглаарай.

Эрүүл мэнд. Өөрчлөлтийн үе хэзээ ч ул мөргүй өнгөрдөггүй. Таны санаа зовнил эрүүл мэндэд буюу зүрх, ходоодны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж мэднэ. Тиймээс сэтгэлээр бага унаж, илүү юманд санаа зоволгүй тайван байвал бүх зүйл сайхан болно.


Үхэр

Ерөнхий. 2019 онд та эрч хүчтэйгээр дайран орох болно. Тиймээс таны хийхээр оролдсон бүх зүйл бүтэмжтэй байна. Хамгийн гол нь тэр их эрч хүчээ алдаж болохгүй.

Хайр дурлал. Таны эрч хүчтэй, энерги ихтэй байдал таны харилцаанд асуудал үүсгэж мэднэ. Энэ жил та ойр ойрхон сэтгэл хөдлөлөө гаргах болно. Хэрэв өөрийн сэтгэл хөдлөлөө хянаж сурахгүй бол харилцаа тань асуудалд орж мэднэ.

Карьер. 2019 оны хаварт анхаарал хандуулж, бүх хүч чадлаа дайчлан ажиллах хэрэгтэй. Энэ үед та амьдралынхаа хамгийн зоригтой шийдвэрүүдийг гаргана. Хамгийн гол нь жижиг зүйлсэд сатааралгүй хамгийн том, өргөн цар хүрээтэй ажилд өөрийгөө дайчил.

Эрүүл мэнд. Ирэх онд эрүүл мэндийн онцгой асуудал үүсэхгүй. Гэхдээ энэ нь эрүүл мэндэдээ бүү анхаар гэсэн үг биш гэдгийг ойлгоорой.


Ихэр

Ерөнхий. Ихэрийн ордныхон энэ онд гэр бүлийн ажилд анхаарал хандуулах хэрэгтэй. Хэрэв ажил тань таатай байх бол гэр бүлийн харилцаанд дайн үүснэ. Тиймээс гэр бүлийн харилцаандаа эв нэгдэл бий болгохын тулд таниас маш их хүч хөдөлмөр шаардана.

Хайр дурлал. Магадгүй энэ жил та хайртай хүнээ араар тавьж эсвэл таны талаар ямар нэгэн таагүй мэдээлэл гарч ирж болзошгүй. 2019 оны турш та буруугаа хүлээж, уучлалт гуйж өнгөрнө.

Карьер. Энэ жил ажилд тань ямар нэгэн асуудал үүсэхгүй,  гэхдээ хичээх хэрэгтэй. Учир нь таныг үнэлдэг хүмүүс оны сүүл гэхэд танд шинэ албан тушаал санал болгож болзошгүй.

Эрүүл мэнд. Ирж буй он таныг эмчид нэг бус удаа хандуулна. Тиймээс өвчинг хүндрүүлэхгүйн тулд эртхэн эмчилгээ хийлгэх нь хамгийн чухал.


Мэлхий

Ерөнхий. 2019 онд та сэтгэл хөдлөл ихтэй байх бөгөөд амьдралын энергээ үрсээр байх болно. Та зарцуулж буй энергээ хамгийн хэрэгцээтэй, чухал зүйлсэд зарцуулбал бүх зүйл сайхан болно.

Хайр дурлал. Энэ жил таны хайр дурлал, харилцаанд таатай жил болох төлөвтэй байна. Хэрэв та ганц бие бол та гайхалтай нэгэн хайр дурлалтай учирна гэдгийг хэлмээр байна.

Карьер. Нэг биш олон зүйл дээр ажиллаж байгаа мэлхийн ордныхон олж авахаас илүүтэй алдах магадлалтай. Тиймээс гол зорилгоо тодорхойлж, түүнийгээ дагаж мөрд.

Эрүүл мэнд. Мэдрэлийн системдээ анхаарал хандуул. Стресс, санаа зовнил хоол боловсруулах системд сөргөөр нөлөөлж, бие махбодид хүндээр тусч болзошгүй. Тиймээс өөртөө анхаарал хандуул.


Арслан

Ерөнхий. Шинэ он гарсанаар өөрийн эргэн тойрон, хүрээлж буй хүмүүсээ нэг сайн ажиглаарай. Таны амьдралд саад болж, амьдралыг тань хүндрүүлж буй хүмүүсээс зайгаа барь. Хэрэв шинэ жилд энийг хийхгүй бол таны амьдралд олон хүнд зүйлс гарч ирэх болно.

Хайр дурлал. 2019 онд таны сэтгэлийн хүн гарч ирнэ. Та тэр хүнд сэтгэлээ нээж, хүссэн зүйлээ ярьж чадна. 

Карьер. Гахай жил таны ажлын хувьд идэвхитэй байх болно. Эрсдэлээс гаргаж, их хэмжээний мөнгө ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулахаас зайлсхий.

Эрүүл мэнд. Хавар гэхэд таны эрүүл мэндэд өөрчлөлтүүд гарч мэднэ. Таны биед мэдэгдэхгүй өрөвсөлүүд явагдаж байж мэдэх учир эмнэлэгт үзүүлж, шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.


Охин

Ерөнхий. 2019 онд та алхам бүрээ төлөвлөж, сайтар бодож шийдвэр гаргах хэрэгтэй. Учир нь энэ жил бол таны амьдралыг өөрчилж чадах жил байна. Тиймээс бодлоготой байхыг танд зөвлөж байна.

Хайр дурлал. Энэ жил хий хоосон хэт их зүйл бодох хэрэггүй. Таны хайрыг дааж чадахгүй хүнд хайраа зориулах хэрэггүй. Зөв байвал 2019 оны хагас гэхэд танд гэрлэх санал ирж магадгүй байна.

Карьер. Танаас таны байгууллагын амжилт, хөгжил шалтгаалах болно. Тиймээс өөрийгөө дайчилж, бүх хүч чадлаараа ажиллаж эхэл.

Эрүүл мэнд. Жилийн эхнээс эхлүүлээд дархлаандаа анхаарал хандуулж эхэл. Энэ нь таныг вирусийн халдвар авхаас урьдчилан сэргийлж чадна.


Жинлүүр

Ерөнхий. Хаанаас нь ч харсан 2019 он таны хувьд эерэг, олон зүйлийг амалсан жил болхоор байна. Хамгийн гол нь таны өмнө нээгдсэн олон зүйлийн өмнө хөл алдаж, буруу сонголт хийж болохгүй. 

Хайр дурлал. Таны амьдралд бүхнээ зориулж чадах хүн гарч ирнэ. Та түүний төлөө юу ч хийхээс буцахгүй. Магадгүй та өмнө нь өөр харилцаатай байсан бол түүнээсээ салах ч хэрэг гарна.

Карьер. 2019 онд таны очих байр суурь ирээдүйд төлөх ёстой урьдчилгаа болж мэднэ. Карьер тань огцом өсөх үед хариуцлагтай хандах хэрэгтэй.

Эрүүл мэнд. Та энэ жил идэж буй бүхий л зүйлдээ анхаарал хандуулж, эрүүл хооллох хэрэгтэй. Ингэснээр та элэг, бөөрөө хамгаалж чадна.


Хилэнц

Ерөнхий. Хилэнцийн ордныхны хувьд энэ жил шалгасан, хүнд жил болох болно. Шинэ сорилтуудад бэлдэж, өөрийн үйл хөдлөл, гаргаж бүй үйлдэлдээ анхаар. Гэрт тань хайртай хүмүүс хүлээж байгаа гэдгийг бүү март.

Хайр дурлал. Хайр дурлалын хувьд 2019 оны зун аюултай үе болох төлөвтэй байна. Хэрэв та өөрийн хүслээ дарж чадахгүй бол хайртай хүнээ алдаж мэднэ.

Карьер. Энэ жилийн турш таныг баг удирдах даалгавар өгөх ба туршилтын хугацаа өгч болзошгүй байна. Тиймээс өөрийн байр сууриа алдалгүй, шинэ албан тушаал дээрээ бат суухыг хичээж, өөрийгөө бүрэн дайчил.

Эрүүл мэнд. Хамгийн том асуудал амарч чадахгүй байх асуудал юм. Дутуу амрах нь танд аюул авчирах бөгөөд хүнд үр дагаварт хүргэж мэднэ. Тиймээс ажил, амралтаа зохицуулаарай.


Нум

Ерөнхий. 2019 онд таныг шинэ, гайхалтай санал, гэнэтийн бэлэг хүлээж байна. Бүхэлдээ энэ жил таны хувьд эерэг байх бөгөөд ямар ч сөрөг асуудал үүсэхгүй.

Хайр дурлал. Ирж буй онд та өмнөх шигээ хөндлөн харилцаанд татагдах бөгөөд бүрэн эрх чөлөөг мэдрэхийн тулд хамтрагчаасаа салж мэднэ. Тиймээс гэр бүлдээ анхаарал, цаг заваа зарцуул.

Карьер. Ажил, санхүүгийн салбар дээр таныг шинэ зүйлс хүлээгээгүй бөгөөд хуучин шигээ тогтвортой байхыг амлаж байна. Хамгийн гол нь бусдыг хуурч, бусдыг ашиглах гэсний хэрэггүй. Заль мэх ашиглан мөнгө олох нь ноцтой үр дагаварт хүрнэ.

Эрүүл мэнд. Одод таныг өөрөө дур мэдэн эмчилгээ хийхээс татгалзахыг зөвлөж байна. Хэрэв та ардын аргыг ашиглан өөрийгөө эдгээхийг оролдвол хагалгааны орон дээр гарч мэднэ. Тиймээс эртхэн эмчид үзүүлж, эрүүл мэнддээ анхаар.


Матар

Ерөнхий. Шинэ жил танд өгөөмөр хандах болно. Тиймээс та өөрийн эр зориг, шийдэмгий байдлаа гаргаад өг. Удахгүй та өөрийн эрхээ тунхаглах мөч ирнэ. Тэр үеийг бүү алдаарай.

Хайр дурлал. 2019 онд та хайртай хүнийхээ хажууд байхын тулд өрсөлдөх хэрэг гарна. Таны тууштай байдал танд тус болно.

Карьер. Ирж буй жилд та хэтэрхий итгэмтгий байх төлөвтэй байна. Тиймээс хэн нэгэнтэй хийж буй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахдаа сайтар судлаж байж зураарай. Эс бөгөөд та хууртагдаж мэднэ.

Эрүүл мэнд. Таны эрүүл мэндэд аюул учруулж мэдэх зүйл бол нойр дутуу байх болон стресс юм. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч, сайтар амраарай.


Хумх

Ерөнхий. Хэрэв та залхуурахгүй бол энэ жил таны хувьд гайхалтай, аз жаргалтай жил болно. Идэвхитэй байр суурь эзэлж, үргэлж нэгдүгээрт байвал та хүссэн зүйлдээ хүрнэ.

Хайр дурлал. Таны өөртөө итгэлтэй байдал танд сөргөөр нөлөөлж мэднэ. Хэрэв та хайртай хүндээ анхаарал хандуулахгүй бол хайртай хүн тань өөр хүнтэй болж салхад хүрч болзошгүй.

Карьер. Таны яриа, өөрийгөө барьж чаддагүй байдал тань таны том төлөвлөгөөнд саад болж магадгүй. Тиймээс хянамгай байж, ярихаасаа өмнө сайн бодож тунгаах хэрэгтэй.

Эрүүл мэнд. 2019 онд та бат бөх нөөцтэй орно. Тиймээс таны эрүүл мэндэд юу ч нөлөөлж чадахгүй. Хамгийн гол нь болгоомжтой байх хэрэгтэй.


Загас

Ерөнхий. Энэ жил таны хувьд тайван хэдий ч амжилт дагуулсан жил байна. Хамгийн гол нь та олон дундаас онцгойрч бусдад өөрийгөө харуулах хэрэгтэй.

Хайр дурлал. 2019 он гэнэтийн учрал, болзоогоор эхэлж болзошгүй. Тиймээс өөрийн сэтгэлийг ойлгож, зөв шийдвэр гаргаарай.

Карьер. Хүнд, хэцүү үед хариуцлага үүрхээс айдаг байдал тань таныг гайхалтай боломжуудаас холдуулж болзошгүй. Айхаа боль. Та өөрийн бодож буйгаас илүү хүчтэй, бас ухаантай!

Эрүүл мэнд. Эхний хагас улиралд та хоол идсэний дараа бага зэргийн таагүй мэдрэмж мэдрэж магадгүй бөгөөд энэ эь аажмаар элгийг өвтгөж болзошгүй. Үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Сэрэмжлэгдсэн хүн зэвсэгтэй гэдэг биз?