Давост болсон Дэлхий Эдийн Засгийн Форумын хурал дээр 2020 он гэхэд хамгийн эрэлттэй байх чадваруудын жагсаалтыг нэрлэжээ.

#1. Олон түвшний асуудлыг цогцоор шийдэх (Complex problem solving)
Нэг нөхцөл байдлыг төсөөлөөд үзье. Эмч дээр нэгэн бүсгүй ирж илүүдэл жиндээ гомдолдог. Муухан эмч бол ганцхан “Дэглэм барь” л гэж хэлнэ. Харин сайн эмч бол зөвхөн дэглэм барих нь тус болохгүй гэдгийг ойлгож үүнээс гадна амьдралын хэв маягаа өөрчлөх, хоололт шинэ стратеги гаргах, стресс багасгах, гормоны балансаа хянах гээд цогцоор нь хэрхэн шийдвэрлэхийг хэлж өгнө.

#2. Критик сэтгэлгээ (Critical thinking)
Критик сэтгэлгээ нь одоо байгаа дүрмүүд болон өөрийн итгэл үнэмшлийг эргэлзээнд оруулж, бодож үзэх арга юм. Учир нь эргэлзээ бол ургашлах, дэвшихийн хөдөлгүүр болж байдаг. Альберт Эйнштэйны хэлснээр “Бүх зүйл маш энгийн. Хүн бүр ямарваа нэгэн зүйлийг хийх боломжгүй гэж үздэг. Гэхдээ үүнтэй санал нийлэхгүй хэн нэгэн зоригтой хүн гарж ирж таарна.” гэсэн.

#3. Бүтээлч сэтгэлгээ (Creativity)
Бүтээлч сэтгэлгээ бол маш өргөн хүрээтэй юм. Энэхүү чадварыг бизнесменүүдээс эхлээд зураач нар хүртэл эзэмшсэн байдаг. Бүтээлч сэтгэлгээ гэдэг нь аливаад стандарт бусаар хандах хандлага бөгөөд бий болоогүй байгаа зүйлийг урьдчилан харах чадвар юм.
Микельанжелогийн уран барималчаас Давидын ийм хөшөөг яаж хийх тухай бодол төрсөн юм бэ? гэж асуухад тэрээр “Би сахиусан тэнгэрийг гантиг дотор байхыг хараад түүнийг эрх чөлөөтэй болгохыг хүссэн юм” гэж хариулсан байдаг.

#4. Хүмүүсийг удирдах чадвар (People management)
Физикч Петр Капица маш зөв зүйлийг хэлсэн: «Удирдагч бол сайн хүмүүст ажиллахад нь садаа болохгүй байх ёстой”. Хүмүүсийг удирдана гэдэг бол тэдэнд ажиллах нөхцөл, тэдний орчинг бий болгож, бүтээлч сэтгэлгээг нь нээх юм. Гэхдээ үүнийг хэрхэн яаж хийх вэ? Хүмүүсийг ажилдаа баяр хөөртэй ирүүлэхийн тулд хэрхэн урам зориг өгөх вэ?
Эдгээр асуултуудын хариултыг People management чадвартай хүн мэднэ.

#5. Хүмүүстэй харилцах (Coordinating with others)
Энэ бол ойлгомжтой зүйл. Cэтгэл хөдлөлийн оюуны чадвар (Emotional intelligence)
1995 онд Дэниэл Гоулман “Emotional intelligence” ном хэвлүүлж дэлхийг байлдан дагуулсан. Доктор Гоулманы онолын гол санаа бол өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдах, бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох нь амжилтанд маш их нөлөө үзүүлдэг хэмээжээ.

#6. EQ гэдэг бол сэтгэл хөдлөлөө, өөрийгөө удирдах чадвар.
EQ буюу сэтгэл хөдлөлийн чадамж өөрийгөө мэдлэг, хувийн ухамсартай байх ёстой, Эерэг үр дүнг дагуулахад юу нөлөөлж байна вэ? Өөрийгөө удирдах чадвар хувийн жолоодлоготой байх.

#7. Өөрийн бодол болон шийдвэр гаргах (Judgment and decision-making)
Удирдагч сайн байх тусам илүү буурь суурьтай шийдвэр гаргадаг. Шийдвэр нь чухал байх тусам тэрээр бүр их хариуцлага хүлээдэг. Питер Друкер хэлэхдээ “Та хаана ч хамаагүй амжилттай бизнес олж харвал та хэн нэгнийг зоригтой шийдвэр гаргасан байна хэмээн бодоорой” гэжээ.

#8. Үйлилгээний чиг хандлага (Service orientation)
Олон үгний оронд би нэгэн түүх ярьж өгье. Нэгэн үйлчилүүлэгч Крис гэр бүлээрээ амарч явахдаа Ritz-Carlton буудалд байрлажээ. Тэд амралтаасаа буцаж гэртээ харих үедээ хүүгийх нь хамгийн хайртай тоглоом болох анааш Джошиг буудалд үлдээснийг мэджээ. Хүү сэтгэл санаагаар маш их унаж, Крис түүнд Джоши буудалд дахиад хэд хонохоор үлдсэн тул удахгүй араас нь ирнэ гэжээ. Харин тэр үед буудлын ажилчид анаашийг олж, хүүхдийг тайвшруулахын тулд хэд хэдэн зураг дарж түүнрүү явуулж удалгүй тоглоомыг зурагтай нь хамт хүүрүү явуулжээ. Яг ингэж үйлчлүүлэгчиддээ хандах хэрэгтэй.

#9. Хэлэлцээр (Negotiation)
Энэ бол ойлгомжтой.

#10. Танин мэдэхүйн уян хатан байдал (Cognitive flexibility)
Танин мэдэхүйн уян хатан байдал нь оюун ухааныг нэг бодлоос нөгөө бодолруу хурдан шилжих болон нэгэн зэрэг хэдэн зүйлсийг бодож чадах чадвар юм.


Эх сурвалж: