2021 онд ямар өөрчлөлт гарах талаар уншсан, үзсэн зүйлсээ нэгтгэн хүргэж байна.

1. Хүргэлтийн бизнесүүд хүчээ авах нь ээ. Тухайлбал, хоол хүргэлтийн стартап болох "DoorDash"-ийн орлого өнгөрсөн 12 дугаар сард гэхэд 50 хувиар өссөн байна. Хоол хүргэлт гэсэн үгийн хайлт хамгийн эрэлттэй буюу 300 хувиар өссөнийг Google мэдээлсэн. Энэ талын бизнесийн эрэлт ямар байгааг энэ тоо харуулж байна. 

2. Минималист чиг хандлага давамгайлна. Хүмүүс үнэтэй эд зүйлсээс татгалзаж байна. Нөлөөгөөр нь олон улсад тансаг хэрэглээний зах зээл өнгөрсөн онд 23 хувиар буурчээ. Тиймээс luxury брэнд гаргах гэж байгаа бол цаг нь яг мөн үү гэдгийг дахиад нэг бодоод үзэхэд илүүдэхгүй байх. 

3. Ковид-19 дижитал шилжилтийн хурдыг нэмэгдүүлж, хэрэглэгчийн онлайн худалдан авалт эрс өснө. Зайнаас ажиллах горимын ачаар апп зах зээл дэх ширүүн өрсөлдөөн үргэлжлэх нь. Жишээ нь Zoom. Орлого нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 355 хувиар нэмэгдсэн байна. Апп зах зээл хурдтай хөгжиж байсан. Ковидоос болоод хурд нь улам огцом нэмэгдэж байна. Монголд ямар супер аппууд гарч ирэх бол?

4. Ковид-19 байгаль орчинд ээлтэй нөлөө үзүүлснийг шинжээчид дурдаж байна. Ковид гарснаар дэлхийн түүхэнд байгаагүйгээр хүлэмжийн хий багасаж, агаар мандал цэвэршжээ. Ямар ч саар зүйлийн ард сайн нь байдаг аж, төсөөлөөгүй үзэгдэл байгаа биз. Бид өөрсдөө л байгаль дэлхийн эзэн нь юм шиг аашилдаг юм байна. Карантины үед хотын орчимд цагаан зээрийн сүрэг үзэгдсэн, бид л тэдний амьдрах орчинг танаад байж.

5. Телемедицин буюу зайнаас оношлох тренд. Энэ бол харилцаа холбоо, мэдээллийн технологийн эрин үеийн нэг ололт юм. Цар тахлын үед хамгийн эрэлт хэрэгцээтэй анагаах ухааны энэхүү төрөл бүр ч эрчимтэй хөгжихийг Fortune онцолсон. Манайд зарим эмнэлгүүд телемедицин нэвтрүүлсэн байдаг юм байна. Гэхдээ одоо үүнийг илүү хэрэглээнд сайн буулгах тал дээр ажиллах шаардлага гарах нь. Ялангуяа хүүхдийн эмнэлгүүд дээр энэ хэрэгжвэл маш хурдан хөрсөн дээр бууна даа.

Өөр юу, яаж өөрчлөгдөх бол?