Цаг агаар дулаарч, илүү хуурай болж байгаа учраас какаоны тариалан 2050 он гэхэд үгүй болох аж. Калифорни Их Сургуулийн эрдэмтэд Марс компанитай хамтран хэтэрхий оройтохоос өмнө ургацыг хадгалахын тулд ажиллаж байна. Тэд шинэ сорилтуудыг даван туулж чадах генийн өөрчлөлтийн технологийг ашиглан какаоны ургамлыг ургуулах боломжийг судалж буй аж.

Калифорнийн их сургуулийн био шинжлэх ухааны барилгад шинээр какаоны ургамлын үндэсийг хөргөлттэй хүлэмжинд суулган туршилт хийж эхэлсэн байна.

Какаоны ургамал нь маш онцгой цаг уур, байгалийн нөхцөлийг шаарддаг бөгөөд экваторын нарийн зурвас газар, бороо, чийгшил нь жилийн турш харьцангуй тогтмол байдаг хэсэгт ургадаг. Дэлхийн шоколадны талаас илүү хувийг Баруун Африк, Гана улсууд хангадаг гэнэ. Хэрвээ ямар нэг үүсвэр олж чадахгүй бол шоколад удахгүй бидний хэрэглээнээс хасагдах нь дамжиггүй болоод байна.


Эх сурвалж: https://www.weforum.org