3000 гаруй удаа суниаж, шинэ дээд амжилт тогтоосон 5 настай Рахим Куриев Чеченийн хамгийн залуу хүндэт иргэн болжээ. Шагналыг Чечень улсын төрийн тэргүүн Рамзан Кадыров гардуулжээ.

Чечений Дуба-Юрт тосгоны оршин суугч Рахим Куриев энэ сарын 12-нд 2 цаг 25 минутын турш тасралтгүй 4105 удаа суниаж, дээд амжилт эвдсэн юм. Өнгөрсөн лхагва гарагт тэрбээр 2 цаг 30 минутын турш 3 мянган удаа суниаж, 5 насны ангилалд дахин дээд амжилт тогтоосон байна.

Рахим Куриев хөлд орох үеэсээ л спортод сонирхолтой нэгэн байжээ. Хүүгийн эцэг бөгөөд дасгалжуулагч Зелим Куриевагийн хэлснээр, Рахим 3 настай байхдаа 100 суниаж чаддаг байсан гэнэ. Гэрийнхээ спорт зааланд тэрбээр өдөрт 2-3 цагийг зарцуулдаг байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС