Гадаадын иргэн харьяатын газар 2018 оны эхний хагас жилийн байдлаар 11,292 иргэнийг бүртгэж, нутаг буцсан, статус өөрчлөгдсөн түр ирэгч гадаадын 10,493 иргэний бүртгэлд хасалт хийжээ. Мөн давхардсан тоогоор 255 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийн дагуу гадаадын 606 иргэнд хасалт хийсэн болон виз, бүртгэлийн талаарх тодорхойлолт олгосон байна.

Улсын хилээр энэ оны эхний хагас жилд орж ирсэн гадаадын зорчигчид өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар өссөн байна. Үүний 61.7 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас иржээ. Дотор нь задалж харвал, гадаад зорчигчдын 98.7 хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байна.

Энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 31, 32, 39, 47 дугаар зарлигаар нийт 306 иргэн Монгол Улсын харьяатаас гарсныг тус тус мэдээллийн санд бүртгэн холбогдох ажиллагааг хийжээ. Түүнчлэн хоёрдмол харьяалал үүсгэсэн 712 иргэнийг бүртгэж мэдээллийн санд оруулсан байна.