1986 онд Top Gun кино анх театруудаар гарахад жүжигчин Том Крүйз  24 настай ид залуу байсан. 32 жилийн дараа тус киноны цувралын зураг авалтанд дахин оролцохдоо тэрээр огтхон ч хөгшрөөгүй нь гайхалтай. Тус киноны зураг авалт Калифорни мужийн Сан Дианго-д хийж байгаа гэнэ. 56 настай жүжигчин тус киноны гол дүр Маверикийн таних тэмдэг болсон савхин хүрэм, нарны шил зүүн мотоцикль унасан нь хуучны үеийг санагдуулам байсан гэнэ. Тус кино анх театруудаар гарсан даруйдаа блокбастеруудын хит Том Крүйзийг эрэлттэй кино жүжигчин болоход чухал хувь нэмэр үзүүлсэн юм. Түүнтэй хамтран Антони Эдвардс, Мег Риан, Келли Мак Жиллис, Мал Килмер нар оролцон тоглосон байна. Уг цуврал олон жилийн өмнө хийгдэх байсан ч киноны анхны найруулагч Тони Скотт 2012 онд амиа хорлон нас баржээ. Тэрээр цувралыг найруулахаар томилогдсон ч энэхүү харамсалтай явдалын дараа түр завсарлага авчээ.

Том Крүйз тус кинонд унаж байгаа мотоциклоо өөрөө сонгосон бөгөөд энэ нь Kawasaki Ninja H2 Carbon тусгай загвар, зөвхөн 120 ширхэг хийгдсэн байна. Шинэ мотоциклийн үнэ нь 30,000 доллар. Дөрвөн цилиндертэй ба хамгийн өндөр хурд нь 209 миль хүрдэг. Манай дэлхийн хамгийн хурдтай, хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн унадаг дугуй гэнэ.Тус кино цуврал кино театруудаар 2020 оны зургаан сард гарахаар төлөвлөн киноны зураг авалтыг хийж байгаа ажээ. Уг нь 2019 онд гаргах байсан ч нислэгийн хэцүү зураг авалтаас хамааран хойшлогджээ.