Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас энэ оны 11 дүгээр сарын байдлаар 4.9 мянган тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагчдын тэтгэвэрт 23.9 тэрбум төгрөг, 3.9 мянган хүнд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр, рашаан сувилалд ирж, буцах болон сувиллын зардал, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардалд нийт 1.5 тэрбум төгрөгийг тус тус зарцуулжээ. 

Тус сангийн зардал өмнөх оны мөн үеэс 1181.7 сая төгрөгөөр буурсан байна.

Эх сурвалж: НДЕГ