Европын Холбооноос санхүүжүүлж байгаа “ЕХ-ны ТРАМ/Монголын Худалдааг Дэмжих Төсөл”-ийг хэрэгжүүлэхдээ Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай нягт хамтран ажиллаж байгаабилээ. Энэ хүрээнд Европын Холбооны Худалдааны Өдөрлөгийг анх удаа МҮХАҮТ-ын Үзэсгэлэнгийн Их Танхимд өнөөдөр зохион байгуулж байна. Энэ арга хэмжээнд хувийн сектор, төрийн байгууллага, их дээд сургуулийн 200 гаруй төлөөлөгчид оролцохоор байна.

Энэ арга хэмжээний зорилго нь Европын Холбооны зах зээл рүү бараагаа нийлүүлж буй мөн экспортлохыг хүсэж байгаа хувийн секторын аж ахуйн нэгжүүдэд зохих мэдээлэл өгөхөд оршиж байна. Мөн ЕХ-Монголын Худалдааны Танхим болон Бизнесийн Холбооны төлөөлөгчид оролцож Монгол - Европын Холбооны аж ахуйн нэгжүүдийн хоорондын бизнесийн харилцаагхөгжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж найдаж байна. Европын Холбооны зах зээл рүү бараагаа гаргаж буй экспортлогчдын барааны үзэсгэлэн гарна. 

Энэ арга хэмжээг нээж Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга хатагтай Магваны Оюунчимэг ба Европын Холбооноос Монгол Улсад Элчин Сайдаар суухаар саяхан томилогдсон Эрхэмсэг Ноён Трайан Христеа үг хэлнэ. Эрхэмсэг Ноён Христеа нь Европын Холбоо Монгол Улс хоорондын дипломат харилцаа тогтоосноос хойш Европын Холбооноос томилогдож байгаа анхны суурин Элчин Сайд юм. Гадаад Харилцааны Яамны Гадаад Худалдаа ба Эдиийн засгийн Хамтын ажиллагааны газрын дарга ноён В.Энхболд болон ЕХ-ны ТРАМ төслийн Багийн ахлагч хатагтай Кармен Фратита нар үг хэлнэ. 

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь энэ төслийн гол хувь хүртэгчийн нэг бөгөөд Монголын одоогийн болон ирээдүйн экспорлогч нарт зориулан экспортыг хөгжүүлэх чиглэлээр олон ажлуудыг ЕХ-ны ТРАМ төсөлтэй хамтран хэрэгжүүлнэ.

4 жилийн хугацаанд хэрэгжих, бараг 5 сая евро-гийн төсөвтэй ЕХ-ны ТРАМ төслийн зорилго нь Монгол Улсын гадаад худалдаа хөгжүүлж барааны нэр төрөл хэмжээг олшруулж эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулснаар ядуурал болон гадаад орчны өртөмхий эмзэг байдлыг бууруулснаар тогтвортой эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулна. 

Төслийн анхаарлын төвд нь уул уурхайн бус салбарын бараа бүтээгдэхүүнийг экспортлоход чиглэсэн Монголын төрийн, олон нийтийн байгууллага, хувийн секторыг гадаад худалдааны чиглэлээр санаачилж байгаа үйл ажиллагааг дэмжиж тэдний чадварыг сайжруулах, дэлхийн эдийн засагт үр ашигтай оролцоход туслах явдал юм. 

ЕХ-ны ТРАМ төсөл нь Худалдааны бодлого, Худалдааг дэмжих, Экспортыг Хөгжүүлэх гэсэн 3 хэсгээс бүрдэж байна.Энэхүү төсөл хэрэгжсэнээр төрийн байгууллагууд худалдааны хэлэлцээнд үр дүнтэй оролцох, худалдааны бодлого боловсруулах, бодлогоо хэрэгжүүлэх чадавхийг нэмэгдүүлэх, худалдааны зардлыг бууруулах тодорхой арга хэмжээ авах, хувийн секторыг дэмжихийн тулд төр олон нийтийн байгууллагын чадавхийг бэхжүүлнэ гэсэн хүлээлттэй байна. 

ЕХ-ны ТРАМ төсөл 2021 оны 3 дугаар сарын 19-нд дуусна.