Сэтгэл нь шархалсан Бонсай модны эзэмшигч хайртай модыг нь хулгайлсан хулгайчид хандан “түүнийг услаарай” хэмээн аминчлан захижээ. Фүюүми ба Сейжи Имүра нар тав дахь үеийн Бонсай тариалагч, Токио хотын гадна байрладаг цэцэрлэгээсээ долоон мод хулгайд алдсан хэмээн CNN Япон мэдээлжээ. 

Түүний фэйсбүүкт бичсэн зурваст тус үйл явдал нь хүүхдээ алдсан мэт сэтгэгдэл төрүүлсэн ба  модыг нь хайрлаж гамнаагүй байх вий гэсэн бодол сэтгэлийг нь өвтгөж байна гэжээ. Хэдэн зууныг дамжсан хөдөлмөр зүгээр үрэгдэхээс эмээж буйгаа илэрхийлээд “Бонсайг авсан хүн, ядаж түүнийг услаарай. Шимпакү 400 жилийн настай, тиймээс анхаарал халамж хэрэгтэй. Түүнийг долоо хоног услахгүй орхиход л тэр үхнэ,” гэж Имүра хэлжээ. “Тэднийг зохих ёсоор хамамжилвал –биднийг өнгөрсний дараа ч тэд үргэлжлүүлэн мөнхөд амьдарна" хэмээжээ.

Имурагийн коллекцийн хамгийн үнэтэй модыг хэдэн шөнийн турш зөөсөн хулгайч хичнээн үнэ цэнтэй болохыг тааварлаж байсан нь илхэн. Мөн Бонсайг сайн мэддэг хүн тус хулгайд оролцсон гэж Сейжи Имүра орон нутгийн хэвлэлийнхэнд мэдээлжээ. 

Ховор төрлийн шимпакү хамгийн үнэтэйд тооцогдох бөгөөд 91,000 доллар ба бусад модуудыг тооцвол нийт 118,000 доллар гэнэ. 


Эх сурвалж: https://nextshark.com