Өнгөрсөн амралтын өдрүүдэд хорих ангид хүн амь насаа алдсан гэх мэдээлэл гарсан билээ. Мэдээллийн мөрөөр тодруулахад ялтан хорих ангид биш эмнэлэгт нас барсан байна. 

Тухайлбал 401 дүгээр хаалттай хорих ангийн хорих эмнэлэгээс ялтныг нэгдүгээр эмнэлэгт шилжин эмчлүүлсэн аж. Гэвч өвчний улмаас нас баржээ. Тэрбээр шижин өвчнөөр эмчлүүлж байсан бөгөөд хулгайн хэргээр ял эдэлж байсан гэлээ.