“Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” цувралын од Eva Longoria болон түүний нөхөр Jose Baston (Tелевиза-гийн ерөнхийлөгч) нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа. Santiago Enrique хүү 3кг жинтэй, Лос Анжелс хотод мэндэлжээ. Түүний хүүгээ тэвэрсэн зураг HOLА USA сэтгүүлийн нүүрэнд нийтлэгджээ. Хосууд хүүхдээ “гайхалтай бэлэг” гэсэн байна. Өмнөх нөхөр Tony Parker-аас дуулиан шуугиантай салахдаа тэрээр ирээдүйд хүүхэдтэй болно гэсэн бодолгүй байжээ. Учир нь тэрээр насны хувьд хүүхэдтэй болох эсэхдээ эргэлзэж байсан байна. Тэрээр жирэмслэлтийн тухайд “Бүх зүйл тав тухгүй. Зөвхөн гэдэс томрох ч биш бүх бие минь томорсон. Би хэзээ чгуяа тийм бүдүүн байхыг хараагүй бас хөх маань их томорсон болхоор их саадтай байсан” гэжээ. Жирэмсэн байх нь тав тухгүйгээс гадна ажил хийхэд нь ядрааж байсан тухайгаа дурдсан байна.

Хосууд найзуудаараа дамжуулан 2013 онд танилцсан бөгөөд хоёр жилийн өмнө гэрлэсэн юм. Тэрээр хүүгийнхээ талаар хэлэхдээ би түүнийг өсөж том болоод эмэгтэйчүүдийг хүндэлдэг бас тэднийг дэмждэг хүн болохыг хүсч байна. Яагаад гэвэл тийм эрчүүд манай дэлхийд илүү хэрэгтэй гэжээ.