Цагдаагийн байгууллага нь Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдтэй хамтран архи хэтрүүлэн хэрэглэгч 911 иргэдийг үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулан архинд донтох өвчтэй иргэдийг сайн дурын эмчилгээнд хамруулах ажлыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд 431 иргэнийг архины албадан эмчилгээнд хамруулав. 

Цагдаагийн байгууллагаас 2018 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс ирэх сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд архидан согтуурснаас үйлдсэн гэмт хэргийг бууруулах, тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр "Хуулийн хэрэгжилт" нэгдсэн арга хэмжээг зохион явуулж байна.