43 настай бэйсболчин Алекс Родригес, 50 настай нэрт дуучин Женнифер Лопес нар сүй тавижээ. 

Энэ тухай Алекс Родригес өөрийн инстаграм хуудас дээр "Тэр зөвшөөрсөн" гэж бичээд Женнифер Лопес хуруундаа зүүсэн очир алмазан шигтгээтэй бөгж зүүсэн зургийг нийтлэжээ. Тэрээр гэрлэх саналаа далайн эрэг дээр тавьсан аж.

Одоогоор тэд сүй тавьсан ч хуримын талаар ам нээгээгүй байна. Гэхдээ АНУ-ын Калифорни мужийн Малибуд 6,61 сая долларын үнэтэй тансаг байшинг худалдан авсан талаар шар хэвлэлд бичжээ. Тэд гэрлэвэл хоёр талаасаа 4 хүүхэдтэй болох юм.

 


Эх сурвалж: https://sports.yahoo.com/