НӨАТ-ын өнөөдрийн тохирлоор  50 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо. Мөн үндсэн сугалаанд 10 сая төгрөг хожсон нэг, 5 сая төгрөг хожсон 16 азтан тодроод байна.

Үндсэн сугалааны тохиролд 56365763  дугаар тодорсон бөгөөд:

  • 1 сая төгрөгийн 174   
  • 200 мянган төгрөгийн 1769   
  • 50 мянган төгрөгийн 17549 баримт тохирлоо.

Та азтан болсон эсэхээ ebarimt.mn сайт болон ebarimt  аппликейшнээр орж шалгана уу. Супер шагнал буюу 50 сая төгрөгийн сугалаанд найман орон нь 22627273 гэж таарсан нэг баримт байгаа билээ.