50 гарсан ч загварын тайзнаас буугаагүй үзэсгэлэнтэй, төгс бие галбираа алдаагүй загвар өмсөгчдийн нэг бол Синди Кроуфорд. Тэрбээр 2000 оноос эхлэн загварын тайзнаас буусан ч өнөөдрийг хүртэл дэлхийн загварын шилдэг сэтгүүлийн нүүр хуудсыг чимж байна. Сүүлд тэрбээр Town & Country сэтгүүлд зургаа авахуулжээ. 

50 насыг жаргалтай угтаж хүлээн авч буй тэрбээр "Би 50 насны талаар төсөөлж ч чаддаггүй байлаа. Харин одоо байгаагаа насаа тайван жаргалтайгаар хүлээн авч амьдралын амтыг мэдэрмээр байна" хэмээн ярьсан байна.