Хэдхэн хоногийн өмнө 74.8 кг мөнгөн ус борлуулахыг завдсан этгээдийг цагдаагийн байгууллага илрүүлсэн байна

Мөнгөн усны үнэлгээ нь 52 тэрбум бөгөөд эрүүгийн хуулийн 24.2-т зааснаар химийн хорт бодисыг хууль бус эргэлтэд оруулсан гэх үндэслэлээр эдгээр хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй.

Энэ талаар олон нийтийн сүлжээнд тавьсан байсныг мэдээллийнх нь дагуу цагдаагийн байгууллагаас тухайн үйлдлийг илрүүлжээ. Одоогоор янз бүрийн хэмжээний савалгаатай мөнгөн усыг битүүмжилсэн талаар Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга П.Эрдэнэбилэг мэдээлэв. Уг үйл ажиллагаатай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас “Бодис-2019” нэгдсэн арга хэмжээг энэ сард хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Мөнгөн усны органик болон органик бус нэгдлийг Монгол Улсад ашиглахыг бүрэн хориглосон. Гэвч хууль бусаар ашигт малтмал олборлогчид үүнийг ашигласаар байна. Учир нь гар аргаар алт олборлогчдын цус, шээснээс мөнгөн ус илрүүлсэн судлагааг Эрүүл мэндийн яамнаас хийжээ.