ХУД-ийн нутаг дэвсгэр,  Туул тосгонд галзуу адуу зургаан настай хүүхэд рүү дайрснаас болж толгойдоо оёдол тавиулсан хэрэг гарчээ. Уг адуу замдаа таарсан нохой, үхрийг ч бас хазсан байна. Хүүхдийн гэр бүлийн ярьж буйгаар адуу хүүхдийг хазаж байхад аз болж нохой нь гарч ирэн дайрч салгасан байна. Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад "Галзуу адуунд хазуулсан хүүхдийн биеийн байдал ямар нэг зовиургүй, өчигдөр вакцины II тун ийлдэс эмчилгээнд хамрагдсан" гэв.

Мал эмнэлэгийн газраас уг адуунд хазуулсан нохой, үхрээс шинжилгээ авсан авсан бөгөөд хариу нь 48 цагийн дараа гарах ажээ.

Галзуу амьтанд уруулсан эсвэл хазуулсан тохиолдолд яаралтай эмнэлэгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай.