Томилогдоод дөрөвхөн сарын нүүр үзэж буй НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах бичгийг өргөн барилаа. Уг саналыг НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд уг саналыг гаргасан байна. Тэд түүнийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж чадаагүй, нийслэлийн харьяа байгууллагад мэдээлэл авахаар хүргүүлсэн албан бичгүүдэд цаг хугацаандаа хариу өгдөггүй гээд НИТХ-ын үйл ажиллагааг хэвийн болгож, хариуцлагажуулах үүднээс НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах асуудлыг сөхсөн гэв. Асуудалд одоогоор хариу өгөөгүй байна.

Сонирхуулахад С.Амарсайханыг томилогдоход л МАН дотроо хагалдаж хэд хэдэн удаа хуралдаж байж  асуудлыг шийдсэн.  Баттай бус эх сурвалжийн мэдээгээр НИТХ-ын гишүүн Д.Баярсайханы фракц зориуд ажилдаа ирэхгүй байгаагаас ийнхүү хурал гацаасан гэдэг. 

С.Амарсайханы хувьд намынхаа нөхдийг хэт эрх ашигт баригдсан, МАН-ын хурал нь хүртэл компанийн бүтэцтэй болчихсон хэмээн зоригтой шүүмжилж байсан удаатай. Мөн өмнөх даргатай нь холбогдох "60 тэр бум"-ын асуудлыг сөхөж олны анхааралд өртсөн, шат шатны албан тушаалуудын асуудлыг зүгээр нэг болсон юм шиг эсвэл болоогүй юм шиг, шийдэгдсэн, шийдэгдээгүй нь мэдэгдэхгүйгээр хаяхгүйгээр эхнээс нь цэгцлэх ёстой хэмээн мэдэгдэж байсан билээ.