Нийслэлийн Засаг дарга С.Батболд хүн ам олноор оршин суудаг Баянзүрх дүүргийн “Баянмонгол хороолол”, “Саруул”, “Дүнжингарав”, “Элазабет" хотхоны ойр орчимд сургууль, цэцэрлэг барих газаргүй болоод байсныг анхааралдаа авч, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 640 хүүхдийн сургууль барих зориулалт бүхий 7500м2 газрын асуудлыг шийдвэрлэжээ. 

Шинээр сургууль баригдах энэхүү газрыг өмнө нь зарим иргэн, ААН эзэмшдэг байсан бөгөөд хуулийн дагуу уг субьектуудын газрыг эзэмших эрхийг нь дуусгавар болгож, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Боловсролын газарт гардууллаа. Нийслэлийн энэ оны төсөвт 39 байршилд сургууль, цэцэрлэг барих хөрөнгө батлагдсан юм. Газар чөлөөлөлтийн ажил 91 хувьтай үргэлжилж байна. 

Өнгөрсөн баасан гарагт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар цэцэрлэгийн газар дээр зөвшөөрөлгүй барьсан гражуудыг дүүргийн Засаг даргын захирамжаар буулгаж, газрыг бүрэн чөлөөлсөн. Энэ газарт тус цэцэрлэгийн өргөтгөлийг барих юм.