Дэлхийн хамгийн урт хумстай эр саяхан хумсаа тайрчээ. Шридхар Чилал нь 66 жилийн турш ургуулсан хумсаа Нью Йоркийн музейд хүлээлгэн өгсөн байна. Түүний хумс хэмжээгээрээ  Лондонгийн автобусны урттай адилхан аж.

Олон жилийг хумсаа ургуулахад зарцуулсан тэрбээр Геннисийн номонд бүртгэгдсэн байсан билээ.  Шридхар Чилал тусгайлан өмссөн техникчээр  хумсаа тайруулсан байна. Өдгөө 82 настай тэрбээр 14 настайгаасаа хумсаа ургуулж эхэлжээ. Энэ талаар Шридхар Чилал ярихдаа "Би хумсаа хугалахгүйн тулд унтаж байхдаа ч хөдлөхгүй, анхаарал болгоомжтой байж 30 минут тутамд сэрж хумсаа нөгөө талдаа байрлуулдаг байсан" гэжээ.

Түүний хумс нь түүнд өвдөлт мэдрүүлдэг байсан ч давуу тал нь тэр дэлгүүрийн урт дараалалд хэзээ ч зогсдоггүй байсан тухайгаа дурсчээ. Шидхарын хумсыг Америкийн Times Square-ийн “Итгэнэ үү, байна уу!”(Believe it or not!) музейд байрлаж байгаа юм байна.



https://www.theguardian.com/us-news/2018/jul/11/longest-fingernails-shridhar-chillal-cut-off