Хятадын эрх баригчид Гуангши мужид байрлалтай цэцэрлэгийн удирдлагуудыг шалгаж байна.

Учир нь тус цэцэрлэг хүүхэд тээвэрлэхдээ автобусны хүчин чадлаас хэтрүүлсэн ажээ.

Тэд 7 хүний суудалтай жижиг оврын автомашинд 28 хүүхэд багтаан явж байсныг цагдаа нар илрүүлсэн гэж орон нутгийн  мэдээний алба мэдэгджээ. 

Ферм дээр ажиллагсадын хүүхдүүдийн эцэг эх нь завгүй учраас хүүхдүүдээ уг автобусаар хүргүүлдэг гэнэ. 2011 онд даац хэтрүүлэн хүүхэд тээвэрлэсэн жижиг оврын автобус осолдон дотор нь сууж явсан 20 хүүхэд амиа алдсан харамсалтай осол болж олон нийтийг шимшрүүлж байсан юм.

https://nextshark.com/chinese-kindergarten-cramming-kids-van/