Өнөөдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 162,279,326 төгрөгийн үнийн дүн бүхий 509,047 ширхэг хувьцаа арилжигдсан талаа Монголын хөрөнгийн бирж мэдээллээ.

Дүнгээс үзвэл 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Эрчим Баян Өлгий" ХК (BOE+14.92%) болон "Могойн Гол" ХК (BDL+12.86%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянгол Зочид Буудал" ХК (BNG-6.67%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL-4.06%) -ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 3,501 ширхэг үнэт цаасыг 361,790,000 төгрөгөөр арилжаалагдсан байна