Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн шинэ байрны нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Тус сургуулийн хуучин барилгыг нурааж 960 хүүхдийн суудалтай шинэ барилга барих ажлыг  “Монкон констракшн” ХХК гүйцэтгэсэн байна. Сургуулийн нээлтийн ёслолд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга С.Батболд нар оролцлоо. 

Баянгол дүүрэгт энэ онд "Сэтгэмж цогцолбор", 38, 73 дугаар сургуулиудын хуучин байрыг нурааж шинэ барьсан бөгөөд 47, 51 дүгээр сургуулиудын байранд өргөтгөл хийсэн байна.