НЬЮ-ЙОРК. /TASS/. Boeing” компани Boeing 737 MAX” нисэх онгоцыг үйлдвэрлэсээр байх хэдий ч нийлүүлэлтээ түр хугацаанд зогсооно хэмээн тус компанийн албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна.


737 MAX” онгоцны нислэгийг түр хугацаанд зогсоож байгаатай холбогдуулан нийлүүлэлтийг бид түр зогсоож байгаа” хэмээн тэрбээр хэлсэн байна. Нийлүүлэлтийг хэр хугацаагаар зогсоож байгаа нь тодорхойгүй байна.


АНУ агаарын орон зайдаа “Boeing 737 MAX” онгоцны нислэгийг түр хугацаанд хориглосон тухай тус улсын Холбооны нисэхийн удирдах газар өмнө нь мэдэгдсэн юм. Энэ сарын 10-нд “Ethiopian Airlines” агаарын тээврийн компанийн “Boeing 737 MAX 8” осолдож, онгоцонд байсан бүх хүн амиа алдсан хэрэг гарсан.


Мөн өнгөрсөн оны 10 дугаар сарын 29-нд мөн энэ загварын онгоц Индонез улсад осолдож 189 хүн амиа алдаж байсан юм. Этиопт болсон ослын улмаас Европын Холбооны орнууд, ОХУ, АНУ зэрэг олон улс “Boeing 737 MAX” загварын онгоцоор нислэг үйлдэхийг түр хугацаагаар хориглоод байгаа юм. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг