“Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” төслийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотод байрлалтай эрүүл мэндийн байгууллагуудад түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгөх төслийн гэрээ байгуулах” ёслолын  үйл ажиллагаа өнөөдөр Эрүүл мэндийн яаманд боллоо. 

Тус төслийн хүрээнд дараах эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн түргэн тусламжийн автомашин олгогдоно. Үүнд:

  1. Нэгдүгээр төв эмнэлэг-1ш
  2. Хоёрдугаар төв эмнэлэг-1ш
  3. Гуравдугаар төв эмнэлэг-1ш
  4. Согог судлалын үндэсний төв-1ш
  5. Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв-1ш
  6. Дүүргийн нэгдсэн эмнэлэг-1ш
  7. Судлалын үндэсний төв-1ш
  8. Түргэн тусламжийн төв-3ш, нийт 10 ширхэг түргэн тусламжийн автомашин  нийлүүлэх юм байна.

Дээрх автомашинууд нийлүүлэгдсэнээр тухайн эрүүл мэндийн байгууллагуудын яаралтай түргэн тусламжийн чадавхи өсөж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй хүргэх боломжийг нэмэгдүүлж байгаа юм.

Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.1.4. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг үе шаттайгаар 2 дахин нэмэгдүүлж, Автомашины парк шинэчлэлийн хэрэгцээг үндэслэн эрүүл мэндийн байгууллагуудыг түргэн тусламжийн автомашинаар хангах ажлын хүрээнд Эрүүл мэндийн яамны хэрэгжүүлж төсөл арга хэмжээ юм.