Эрэгтэй хүн араар тавихаар шийдхэд маш олон шалтаг бий. Анхаарал халамж муу, байгалийн хүчин зүйл, ааш араншин гээд маш олон зүйлс нөлөөлдөг. Харин юу эрэгтэй хүмүүсийг араар хэзээ ч тавихгүй байхад нөлөөлдөг вэ? Үүний талаар хэдэн эрэгтэйчүүд илэн далангүй ярилцсан юм.


#1. Хүмүүжил

“Намайг тэгэж хүмүүжүүлсэн. Манай эцэг гэр бүлийн асуудлыг хариуцсан өмгөөлөгч байсан. Тиймээс би багаасаа араар тавилт гэр бүлийн салалтанд ямар их гай зовлон авчирдаг, ямар олон гэр бүл сүйрдэг, ямар олон хүүхэд зовж үлддэг талаар харж өссөн. Нэг л өдөр би өөртөө хэзээ ч гэр бүлээ сүйтгэж, ийм зүйл хийхгүй гэж амлалт өгсөн”.


#2. Эмэгтэй хүн түүнийг байгаагаар нь хайрлах

“Миний хувьд бүх зүйл бэлгийн харилцаатай хамааралтай биш. Тиймээ, энэболчухалмөн харилцааүүндээртогтдог. Гэхдээминийхувьдхамгийнчухалзүйлболнамайгбайгаагаарньхүлээжавахюм. Бага зэрэг тарган, жаахан уйтгартай, жаахан хачин гээд л. Намайг миний эхнэр байгаагаар нь хүлээж авсан. Тиймээс яах гэж би өөр газраас үүнийг хайх юм бэ?”


#4. Араар тавих нь үнэтэй

“Араар нь тавих нь үнэхээр үнэтэй. Манай найз эхнэр, хоёр хүүхдийн хажуугаар нууц амрагаа тэжээдэг. Түүнд шар айрганд зарах ч мөнгө байдаггүй гээд бод.


#5. Санаа зовних зүйл хэт олон

“Заримдаа би үзэсгэлэнтэй бүсгүйг хараад, түүний талаар бодох үед миний пульс хурдсаж, гар хөлөрч эхэлдэг. Баригдахаас айхдаа биш, харин үргэлж худал хэлнэ гэдэг хэцүү. Хэрэв нэг араар тавьсан бол эцсээ хүртэл худал хэлэх хэрэг гарна. Үүнээс гадна тэр худал хэлсэн зүйлээ байнга бодож байх хэрэгтэй болно. Миний бодлоор араар тавилт нь надаас гэр бүл, найз нөхөд, үр хүүхэд, хамтран ажиллагсдын хүндлэлийг бүгдийн булааж авах мэт санагддаг. Тиймээс үүний дараа би өөрийгөө хүн шиг хүн гэж мэдэрч чадахгүй болов уу”.


#6. Үр дагавар нь үйл явцаас илүү муу

“Мэдээж нас харгалзахгүй, гаран дах бөгжийг үл тоон хэн нэгэн чамайг тооход сайхан. Чамд анхаарал хандуулж, чамайг хүсэж буйг мэдэх гайхалтай. Гэхдээ…чамайг үр дагавар хүлээж байгаа гэдгийг сана”.


#7. Эхнэртээ анхаарал хандуулсан нь дээр

“Миний эхнэр миний сонголт. Тиймээс хажуугаар өнгөрсөн ямар ч эмэгтэйг харах надад шаардлага байхгүй. Иймд би өөрийн сэтгэлийн хүч, мөнгийг хайртай эхнэртээ зориулах нь зөв гэж боддог”.


#8. Өөр хэнийг ч хүсэхгүй байна

“Миний хувьд үнэнч байдал нь хоёр ангилалд байдаг. Нэг, би өөр бүсгүйчүүдийг хүснэ, гэхдээ өөрийгөө барьна. Хоёр, би эхнэрээсээ өөр хэнийг ч хүсэхгүй байх. Би өөрийгөө азтайд тооцдог. Учир нь би эхнэрээсээ өөр хэнийг ч хүсдэггүй”.


#9. Хүндлэл

“Миний хувьд араар тавилт нь өөрийгөө доош хийж, доромжилж буй үйлдэл юм. Хэзээ нэгэн цагт би эхнэртэйгээ хамт хүнсээ цуглуулаад явж байхад тэр бүсгүй таарах үед би өөрөө болон эхнэрийнхээ өмнөөс доромжлуулсан мэт санагдана. Эхнэр тэр явдлыг мэдсэн ч бай мэдээгүй ч бай”.


#10. Тоглоом лаатай тэнцэхгүй

Секс бол гайхалтай зүйл. Гэхдээ энэ бол зөвхөн секс. Өөр эмэгтэй хүн илүү хөөрхөн, туршилт хийх сонирхолтой, илүү тачаангүй байж болно. Гэхдээ энэ нь яг л ижил нэг зүйл. Тиймээс өөрийгөө зугаацуулхын тулд лаагаар тоглох хэрэг байна уу? Надад бол огт хэрэггүй зүйл”.