Монгол Улсын хэмжээнд нийт 96 их, дээд сургууль байгаагаас 67 нь магадлан итгэмжлэгдсэн, үлдсэн 29 сургууль байгууллагын магадлан итгэмжлэлд ороогүй байна. Мөн магадлан итгэмжлэгдсэн 67 сургуулийн 210 хөтөлбөрт хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийгдсэн байгаагаас 87 нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байна.

Гурав дахь  түвшний магадлан итгэмжлэл авсан байгууллагын хүчинтэй хугацаа 2018-2023 он хүртэл байх боломжтой юм. 

Магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд: /5 жил/

1.      Мандах их сургууль

2.      Соёл урлагийн их сургууль  

3.      Шинжлэх ухаан технологийн ИС

4.      Улаанбаатарын ИС

5.      Ховд ИС

6.      Их засаг ОУИС

7.      Тээврийн ДС

8.      Технологийн ДС

9.      АШУҮИС

10.  МУИС

11.  МУБИС

12.  МУ-ын Эрдмийн ИС

13.  Отгонтэнгэр ИС

14.  ХААИС

15.  Хүмүүнлэгийн ухааны ИС

16.  Оточ Манрамба ИС

17.  ОУ-ын Улаанбаатар ИС

18.  Орхон ИС

19.  Үндэсний батлан хамгаалахын ИС

Магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд: /1 жил/  

1.      Эм Ай Ю дээд сургууль

2.      Шинэ монгол технологийн ДС

Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд: /5 жил/

1.      МУБИС-ийн “Багш, бага ангийн боловсрол”

2.      АШУҮИС-ийн  “Нийгмийн эрүүл мэнд”

3.      АШУҮИС-ийн “Эм зүй”

4.      АШУҮИС-ийн “Био-анагаах ухаан”

5.      ШАУҮИС-ийн “Уламжлалт анагаах ухаан”

6.      ШАУИС-ийн “Уламжлалт анагаах ухаан”

7.      ХААИС-ийн “Байгаль орчныг хамгаалах технологи”

8.      ШУТИС-ийн “Үйлдвэрийн экологи”

9.      ШУТИС-ийн “Архитектур”

10.  ШУТИС-ийн  “Шим тэжээл судлал”

11.  ШУТИС-ын “Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт”

12.  МУИС-ын “Электроник”

Магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр: /1 жил/

1.     ХААИС-ын “Бараа түүхий эдийн судлал, технологи”

Эх сурвалж: БСШУСЯ