Өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар нийслэлийн нийтийн тээврийн 98 чиглэлд 948 автобус үйлчилгээнд гарчээ.  Мөн 10 аж ахуй нэгжийн 301 такси үйлчилгээнд явж байна.  

Өглөөний 06:00-10:00 цагийн хооронд нийтийн тээврийн хэрэгслээр 57053  зорчигч үйлчлүүлсэн бол, цахим карт цэнэглэх 250  цэг  ажиллаж байна.  Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд  өнөөдөр үйлчилгээнд гарсан 948  автобус, 76 таксинд мэргэжлийн  байгууллагуудын  ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгүүллээ.