Нито Соужи бол нийгмээс өөрийгөө бүрэн тусгаарладаг “хикикомори” хүн. Тэрээр тоглоом хөгжүүлэгч мэргэжилтэй ч 10 жилийн өмнө Токио хотдоо ирээд өөрөөсөө ичиж, гадуур гарахаас айхдаа ийнхүү 10 жилийн турш өөрийгөө хорьжээ.

Тэрээр гадуур гарч, нийгмийн харилцаанд орж болох бүхий л боломжоос зугтдаг бөгөөд зөвхөн үсээ засуулах гэж л нийгмийн харилцаанд хальт ордог гэнэ. Харин бусад үед хүнсээ ч захиалгаар худалдаад авчихдаг нэгэн. 

Түүний нэг өдөр өглөө 11 цагийн үед эхэлдэг ба тэр босож цагаа уучхаад өдрийн мэдээ мэдээлэл уншдаг. Үүний дараа өөрийн цахим шууданг шалгаж, шаардлагатай гэж үзсэн шуудандаа хариу илгээж нэг цаг орчмыг өнгөрөөдөг. 

Тийнхүү мэдээ мэдээлэл, цахим шуудангаа цэгцэлж дуусаад Нито 2 цагийн турш өөрийн хөгжүүлж буй тоглоомоо шалгаж, элдэв алдаа, гацалт байгаа эсэхийг нь нягталдаг. Өдрийн хоолны дараа тэр буцаад л ажилаа хийдэг бөгөөд хэрэв шаардлагатай гэж үзвэл л завсарлага авдаг байна.

Тэрээр өөрийн өгсөн ярилцлагадаа:

Миний хувьд өдөр бүр хийж хэвшсэн нэг л зүйл байдаг нь орой 8 цагийн үед 20 минутын турш дасгал хөдөлгөөн хийх. Тэгээд би амттан идчихээд буцаад л ажлаа хийдэг. Үүрээр 4 цагийн үед унтдаг. Миний амьдрал ердөө л тийм. 


Тэрээр Токиод ирэхдээ зураг хэв маягаа сайжруулж, манга ном гаргах төлөвлөгөөтэй ирж байсан ч,

Би тэгж байгаад дижитал доужин номууд гаргаж эхэлсэн ч өөрийн зургууд, бүтээлүүдээс залхсан байсан. 

Би өөрийн үнэ цэн, нүдэндээ дүрсэлсэн тэр л зүйлсээ өөрийн бүтээлд буугаасай гэж хүсэж байсан.

Тэр анх хикикомори болохдоо 3 жилийн дотор санхүүгийн хувьд бие даах зорилготой байжээ.

Би ажилдаа өөрийгөө бүрэн зориулахын тулд гэрээсээ гармааргүй санагдах болсон. Би гарах бүрдээ л өөрөөсөө ичиж, хүмүүсээс айж байгаагаа мэдэрч байсан.


Токио дахь найзуудтайгаа ч харилцаагаа хадгалж чадаагүй. Тиймээс бүр ч гарах шалтгаангүй болсон. Бас ажлаа хийхгүй удах нь намайг маш их сандралд оруулдаг хэмээжээ.


Эх сурвалж: UNILAD