Та хэзээ нэг цагт өөрийн бие махбодыг хөдөлгөж зовохгүйгээр турж болдог ч болоосой гэж хүсэж байсан уу? Мэдээж дасгал хөдөлгөөн хийхгүйгээр түүн шиг үр дүнг биеэр үзнэ гэдэг хэцүү ч бидэнд дөхүү хэдэн арга байна. Анхааралтай цааш уншиж мэдээрэй.

Усанд орох


Усны онгоц дүүрэн халуун усанд хэвтэх нь биднийг тайвшруулахаас гадна олон үр нөлөөтэй. Судалгаагаар халуун усанд хэвтэх нь дасгал хөдөлгөөн хийсэн шиг үр дүн үзүүлэх нь бий хэмээжээ. 

Учир нь халуун усанд хэвтэж амрахад хүний зүрхний цусан хангамжийн байдал идэвхжиж, калори шатаж, эндорфин ялгардаг байна. Мөн халуун нөхцөл нь цусны эргэлтийг сайжруулж, биеийн хэсгүүдэд хүчилтөрөгч, шим бодисыг илүү их хэмжээгээр хүргэж хоол боловсруулах эрхтэн системийг хүртэл дэмжиж байдаг гэнэ.



Саунд орох


Саун орох нь усанд орохтой ерөнхийдөө төстэй аргаар тураадаг ч энэ нь хүний усан илүүдэл жинг хасахад тусалдаг аж. Эрдэмтдийн хэлж байгаагаар 60 минутын турш саунд суух нь зүрх судасны үйл ажиллагаанд маш сайн нөлөөтэй бөгөөд биеийн масс мэдэгдэхүйц буурсан байдаг гэжээ.



Хүйтэн усаар биеэ зайлах


Шүршүүрт орж, усанд хэвтэж, саунд суусны дараагаар биеэ хүйтэн усаар булхан зайлах нь маш  үр дүнтэй байж болох гэнэ шүү. Энэ нь тунгалаг булчирхайн тогтолцоог дэмжиж, эрч хүчээр цэнэглэх бөгөөд биед ямар нэг загатнаа үүссэн тохиолдолд намдаах, хэт их ачаалласан булчинг суллаж тайвшруулах, дархлааны тогтолцоог дэмжих, эндорфин ялгаруулах, биеийн жинг бууруулах зэрэг ашиг тустай юм. Хүсвэл та тэр чигтээ хүйтэн шүршүүрт орж болох ч 60-90 минут хүйтэн усаар биеэ булхан зайлах нь ч ижил хэмжээний үр дүнд хүргэх гэнэ.


Гар хангалга хийх


Хачирхалтай санагдаж болох ч энэ үнэн шүү. Яг юуны учир гар хангалга хийх нь хүний биеийн жин нөлөөл байна вэ гэвэл дур тавих нь маш их хэмжээний эндорфин ялгаруулж байдаг ба энэ нь хоол боловсруулах явцыг түргэсгэж, таныг эрч хүчээр цэнэглэнэ. Мөн түүнчлэн стресс бууруулах ч давуу талтай. Судалгаагаар секс, гар хангалга хийх нь сэтгэл санааны болоод зүрх судасны эрүүл мэндэд сайн нөлөөтэй болох нь батлагдаад удаж байгаа билээ. Тиймээс хамтрагчгүй байсан ч өөртөө цаг зарцуулахад буруудахгүй нь шүү.


Унтах


Өдөрт 7-9 цаг нойр авах нь маш их ач тустай. Үнэн хэрэгтээ сайтар унтаж амрах нь бидний дасгал хөдөлгөөн хийхэд илэрдэг бүх л үр дүнг арай багасгасан хэмжээнд үзүүлдэг байна. Хүн тогтмол нэг цагт, сайтар амарч хэвших аваас жингийн асуудлаасаа ангижрах боломжтой болдог. 



Мэдээж дасгал хөдөлгөөн хийх гэдэг хэцүү хэдий ч үр дүн нь дээрх аргуудтай харьцуулахад хурдан гарна. Гэвч та жингээ хаях гэж тийм ч их шамдахгүй ердөө л багахан жин хаяхыг хүсдэг бол эдгээр аргуудыг туршаад үзэхэд илүүдэхгүй юм.


Эх сурвалж: POOSH