Уран зөгнөлт кино, зохиол дээр төрөл бүрийн ирээдүйг зөгнөсөн, сонирхолтой бүтээлүүд гардаг ч тэдний дундаас нисдэг машин хамгийн алдартай нь гэхэд хилсдэхгүй. Өнгөрөгч жилүүдэд дэлхий дахинаа машин бүтээгч компаниуд дөрвөн дугуйт тэргээ газраас хөндийрүүлэх оролдлого их хийж байгаа бөгөөд 2023 он гэхэд бид юутай ч нэг нисдэг машины бараа харах тооцоо бий.

Тэгвэл тэдгээр оролдлогуудын нэг болох AirCar BMW бензин хөдөлгүүрээр ажилладаг бөгөөд AeroMobil-той төстэй учир хөөрөх зурвасаас онгоц болон хувираад хөөрөхөд ердөө 2 минут 15 секунд шаарддаг байна.

Тийнхүү Словак улсад уг машин анхны нислэгээ үйлдэж, нийт 35 минутын нислэгийг 170км/цагийн хурдтай туулжээ.

Тус нисдэг машин нь 2500 метрийн өндөрт нисэх чадалтай ба нэг нислэгээр ойролцоогоор 1000 км зай туулах гэнэ.



Эх сурвалж:  UNILAD