Дуучин The Weeknd буюу Абел Тесфайэ HBO кино сувагтай хамтран олон ангит кино бүтээж байна. 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэрээр тус киног өөрөө зохиолыг нь бичиж, өөрөө продюсераар ажиллаж, мөн өөрөө нэг дүрийг нь бүтээж байгаа гэнэ. Түүнтэй хамтран Реза Фахим болон Euphoria олон ангит киноны Сат Левинсон нар ажиллаж байгаа ажээ.

Олон ангит киноны нэр The Idol бөгөөд үйл явдлын тухайд гэвэл Лос Анжелист байрлалтай клубийн эзэн, дуучин бүсгүй хоёр хайр сэтгэлтэй болсноор өрнөх юм.

Харин Абелийг тухайн клубийн эзний дүрд тоглож байгаа гэсэн албан бус мэдээ байгаа гэнэ. 

Харин энэ гэнэтийн мэдээг сонссон шүтэн бишрэгчид нь интернет орчинд өөрсдийн догдлолоо барьж ядан байна.


Эх сурвалж: UNILAD