Энэ сарын гуравны өдөр түүний одоогийн харьяалагдаж буй “Midwest” баг Леброн Жэймсийн хүү Бронни Жэймсийн “Sierra Canyon” багтай тоглож, тэдний баг ялалт байгуулан монголд интернет орчныг шуугиулаад авсан. 

Тэгвэл өчигдөр буюу долдугаар сарын 13-ны өдөр түүнд АНУ-ын Ратгерс их сургууль тэтгэлэг санал болгожээ.

Энэ тухай мэдээг “Midwest” клубийн зүгээс өөрсдийн инстаграм, твиттер хуудаснаа баяр хүргэн нийтэлсэн байна. 

Тус их сургууль нь АНУ-ын Үндэсний коллежийн атлетикийн холбооны нэгдүгээр дивизэд харьяатай бөгөөд Нью Жерси мужид байрлалтай юм. 

Тухайн багт тоглож байгаад NBA-д тоглох болсон сагсан бөмбөгийн тамирчдыг дурдвал, Жэймс Бэйли, Рой Хинсон, Дантэй Жонэс, Хамади Ндиае нар аж.

Гэвч одоогоор түүний уг тэтгэлэгийг хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна.