Польш улсаас гаралтай инфлүүнсэр Марти Ренти өөрийн “хайр”-ыг NFT хэлбэрээр 250 Мянган ам.доллароор худалдаалжээ. Түүний хайрыг авсан хүн өөрийгөө нууцалж байгаа бөгөөд өөр худалдан авалт хийж байсан удаагүй байна. 

Хайрыг нь дагалдан болзоо угтаж байгааг ч 21 настай инфлүүнсэр маань амлаж байжээ. 

Ренти бол ТикТок од. Түүнийг 2.4 сая хүн дагадаг ба нийт 71 сая лайктай. Тэрээр анхны NFT худалдаагаа хийсний дараа өөрийн инстаграм хуудаснаа:

Өчигдөр би өөрийн анхны NFT-ээ маш өндөр үнээр зарлаа. Яг хэд гэдгийг нь хэлмээргүй байна. Учир нь би өөрөө ч итгэж ядан байна. Гэхдээ би одоогоор хэн худалдаж авсныг нь мэдээгүй л байна. Хэрэв Брент, чи худалдан авалт хийсэн бол, баярлалаа” хэмээн бичжээ. 

Тэрээр өөрийн NFT-г Fanadise гэх инфлүүнсэрүүдийг шүтэн бишрэгчидтэй нь холбож өгдөг платформтой хамтран хөгжүүлсэн ба тус платформ нь виртуал хайрыг график, зураг, видео тоглоом, YouTube кино, дуу, GIF хэлбэрээр зардгаараа алдартай аж.

Түүний NFT танилцуулга дээр “Энэ бол Марти Рентигийн дижитал ДНХ дээр суурилсан анхны NFT хайр бөгөөд шинэ дижитал эриний эхлэл. Түүний хайрын NFT-г эзэмшигч түүний дижитал хайрын бүх эрхийг авах юм. Түүнчлэн бодит ертөнц дээр Марти Рентитэй оройн зоог ч барих болно. Зүрх сэтгэл технологийн зөвлөгөөг дагах болов уу?” хэмээн бичсэн байна.



Эх сурвалж: UNILAD