Өсвөр насныхан сошиал медиаг идэвхтэй хэрэглэх болсон энэ цаг үед инстаграм өөрийн платформыг тэдэнд илүү ээлтэй, зохистой, аюулгүй орчин болгох үүднээс шинэчлэл хийж байгаа аж.


Тус платформын зүгээс 16 нас хүрээгүй хүүхдүүдийн хаягийг нууцлалтай болгох стандарттай болж байгаа ба АНЭУ-д гэхэд энэ тохиргоо 18 хүртэлх насныханд үйлчлэх гэнэ. 

Энэхүү ажлын хүрээнд 16 нас хүрээгүй ч аль хэдийн инстаграм хаягтай хүүхдүүдэд ч хаягаа нууцлалтай болгохын ач холбогдлыг танилцуулах юм. 

Гэхдээ инстаграмын зүгээс тэднийг заавал нууцлалтай хаягтай бай гэж тулгахгүй гэдгийг тайлбарлажээ. Хэрэв хэрэглэгч өөрөө хүсвэл, хэдэн настай байхаас үл хамааран хаягаа олон нийтэд нээлттэй ашиглаж болох гэнэ.


Эх сурвалж: Tech Crunch